Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бизнес эрхлэгчдээ ялгаж “тоншоод” байна уу, үгүй юү?!

Нүүрсчидтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэмцэл нэг л хүчгүй, худал хуурмаг болж харагдаад байгаа. Түүнийг намын дарга, Засгийн газрын тэргүүний эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашиглаж байна хэмээн хатуухан шүүмжилж, хардагсад ч их болов. Зарим нэг бизнес эрхлэгчийг илтэд тойглон, илүүд үзэх үзэгдэл нь түүний шударга бустай хатуухан тэмцэнэ гэх лоозонтой нь зөрчилдөж буй нь үнэн. “Моннис”-ийн захирал Б.Чулуунбаатар гэхэд л Ерөнхий сайдын дэмжлэгийг ил цагаан авч, “хайрлагдаж” байна… Чухам яагаад?! Л.Оюун-Эрдэнэ “Бамбарууш” кафег сэргээнэ гэж мэдэгдсэн нь “Моннис”-ийг Засгийн газраас тэтгэнэ гэсэнтэй агаар нэг сонсогдсон нь үнэн. Улмаар мэдэгдлээ ажил хэрэг болгон Засгийн газрын хуралдаанаар “Бамбарууш” кафег … Continue reading Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бизнес эрхлэгчдээ ялгаж “тоншоод” байна уу, үгүй юү?!